Sign up to save your library
With an OverDrive account, you can save your favorite libraries for at-a-glance information about availability. Find out more about OverDrive accounts.
Find this title in Libby, the library reading app by OverDrive.

Search for a digital library with this title
Title found at these libraries:
Library Name | Distance |
---|---|
Loading... |
Сүү нь асгаравч хүү нь үгүй болсон эхийн
Монгол угсаа гарал, өв соёлоо өмөөрсөн өчил.
Монгол 1. Төв Азийн эртний нэгэн угсаатан: Монгол үндэстэн
Энэхүү ном нь Их Британид амьдардаг Ууганаа хэмээх монгол бүсгүйн тухай өгүүлэх намтар зохиол (дурдатгал) юм. Түүний төрж өссөн орчин нь монгол гэр, нүүдэлчин ахуй. Эгэл жирийн монгол гэр бүлд өсч хүмүүжсэн охины дурдатгалаар социалист хэв загвараас ардчилалд шилжих нийгмийн шилжилт, өөрчлөлтийн тухай улс орны нэгэн цаг үеийн түүх ч бас өгүүлэгдэнэ Ууганаагийн нялх үр Буузанхүүг мэндлэхэд эмч нар түүнийг Дауны хам шинжтэйг оношилно. Энэхүү онош нь нэг талаас Дауны хам шинжийг нэршил болон нөгөө талаас монголчуудыг гутаан доромжлох хэллэгийг давхар агуулж байсан нь зохиогчийн гайхашралыг төрүүлнэ. Үрээ алдаж хагацал эмгэнэлтэй учирсан монгол эмэгтэй эх орон, эх хэл, соёл түүхээ өмгөөлөн байж өөрийн амьдралын түүхийг илэн далангүй хүүрнэжээ. Зохиогч бурхан болсон хүүгийнхээ дурсгалыг мөнхжүүлэхийн сацуу "мунхаг, мангар, усан тэнэгрэл" гэсэн нэр томьёоллоор толбологдсон Монгол угсаатны нэр төрийг үнэн зөвөөр тодорхойлон хамгаалах үйлсэд бие сэтгэлээ зориулан яваа монгол эмэгтэйн эгэл жирийн түүхийг өгүүлэхийг зорьсон юм.